Андрей Сахаров
Андрей Дмитриевич Сахаров (, 1921 оны 5 сарын 21 - 1989 оны 12 сарын 14) нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг тэрс үзэлтэн, цөмийн физикч, физикийн ухааны доктор эрдэмтэн.
ЗХУ дахь устөрөгчийн бөмбөгийг бий болгох үйлст гар бие оролцож, "ЗХУ-ын устөрөгчийн бөмбөгийн эцэг" хэмээн нэрлэгдэж байсан боловч хожим социализмын эсрэг, хүний эрхийн төлөө тэмцэгч болсон. "Өөрчлөн байгуулалт"-ын эцэг гэж ч бас нэрлэгддэг бөгөөд хүний эрхийн төлөөх тэмцлээрээ Нобелийн шагнал хүртсэн. Wikipedia-аас ирүүлсэн