Аристотель

right|200px Аристотель (; МЭӨ 384 - 322) бол эртний Грекийн гүн ухаантан, Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны академиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 гаруй бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.

Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино. Аристотель нь Эртний Грекийн их сэтгэгчдийн дотор нэг ноён оргил нь болж чадсан юм. Манай оронд түүний "Туурвил зүй" зэрэг бүтээл нь хэвлэгджээ.

Аристотель Никомакос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Андрос арлын эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны академид сурч Платоныг нас бартал 20 жил хамт байжээ.

Ийнхүү 20 жилийн турш Платоны академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан бөгөөд гэхдээ философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж.

Македонын Александрыг МЭӨ 323 онд нас нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.

Аристотель, Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа.

Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр дутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү, тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.

Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Yүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450 000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.

Гол бүтээлүүд: Политик, Афины төр улс, Никомахосын этика.

Политик бүтээлдээ Аристотель хүн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн үндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ. Wikipedia-аас ирүүлсэн
'Аристотель' хайлтад зориулсан 12-н үр дүнгүүд 1 - 12-г харуулж байна, асуулгын хугацаа: 0.01s Үр дүнг сайжруулах
  1. 1
    Аристотель
    Хэвлэсэн 1927
    Ном
  2. 2
    Аристотель
    Хэвлэсэн 1940
    Ном
  3. 3
    Аристотель
    Хэвлэсэн 1940
    Ном
  4. 4
    Аристотель
    Хэвлэсэн 1969
    Үл мэдэгдэх
  5. 5
    Аристотель
    Хэвлэсэн 2006
    Үл мэдэгдэх
  6. 6
    Аристотель
    Хэвлэсэн 2006
    Үл мэдэгдэх
  7. 7
    Аристотель
    Хэвлэсэн 2005
    Үл мэдэгдэх
  8. 8
    Аристотель
    Хэвлэсэн 2007
    Үл мэдэгдэх
  9. 9
    Аристотель
    Хэвлэсэн 2003
    Үл мэдэгдэх
  10. 10
    Аристотель
    Хэвлэсэн 2006
    Үл мэдэгдэх
  11. 11
    Аристотель
    Хэвлэсэн 2009
    Үл мэдэгдэх
  12. 12
    Аристотель
    Хэвлэсэн 2015
    Ном