Ах дүү Гримм
Ах дүү Гримм (гер. ''Brüder Grimm'' буюу ''Die Gebrüder Grimm''; ах Якоб Гримм-(герм. ''Jacob Grimm)'', 1785 оны 1-р сарын 4-нд төрсөн – 1863 оны 9-р сарын 20-нд нас барсан, дүү Вильхельм Гримм (герм. ''Wilhelm Karl Grimm)'' 1786 оны 2-р сарын 24-нд төрсөн – 1859 оны 12-р сарын 16-нд нас барсан) - Германы хэл судлаач, Германы ардын соёлыг судлаачид юм. Тэд ардын аман зохиол цуглуулж, "Ах дүү Гриммийн үлгэр" нэртэй хэд хэдэн түүвэр үлгэрүүдээ хэвлүүлж маш их алдартай болсон юм. thumb|Ах дүү Якоб Гримм, Вильхелм Гримм Ах дүү хоёр 1816-1818 онд хэвлэгдсэн дундад зууны үеийн Германы шастируудыг эмхэтгэж "Германы домог" (герм.''Deutsche Sagen'') гэсэн хоёр боть түүвэр Берлинд хэвлүүлсэн байна. Тэднийг Карл Лахманн, Георг Фридрих Бенеке нартай хамт герман хэлзүй, герман судлалын үндэслэгч гэж үздэг. Амьдралынхаа төгсгөлд тэд Герман хэлний анхны толь бичгийг бүтээж эхлүүлжээ. Дүү Вильхельм 1859 оны 12-р сард "D" үсгийн үгэн дээрх ажлыг дуусгаад нас барсан байна. Ах Якоб "А, В, С, Е" үсгийг гүйцээж, дүүгээсээ хойш бараг дөрвөн жил амьд байжээ.Ах дүү Гриммүүд Германы Гессен нутгийн Ханау хотод төрөөд Кассель хотод олон жил амьдарсан юм.
Ах дүү хоёр үгний үүсэл, тайлбар бүхий "Герман хэлний толь бичиг" (герм. ''Das Deutsche Wörterbuch'', болон DWB буюу Der Grimm) -ийг эхлүүлсэн байна. 1852 онд эхэлсэн энэхүү Герман хэлний толь бичгийн хэвлэлтийг бүүр сүүлд 1961 онд дуусгасан боловч байнга шинэчилж иржээ. Wikipedia-аас ирүүлсэн