Берлин
| image_shield = DEU Berlin COA.svg | shield_link = Берлины Сүлд | shield_size = 70px | pushpin_map = Герман | pushpin_relief = yes | pushpin_map_caption = Берлиний байршил | coordinates = | image_flag = Flag_of_Berlin.svg | flag_link = Берлины Туг | image_map = | total_type = Хот/Муж | area_total_km2 = 891.7 | area_urban_km2 = 3,743 | area_metro_km2 = 30,546 | area_footnotes = | population_total = 3769495 | population_footnotes = | population_as_of = 2020 оны 12 сарын 31 | population_urban = 4473101 | population_urban_footnotes = | population_metro = 6144600 | population_metro_footnotes = | elevation_m = 34 | population_demonyms = БерлинчүүдBerliner (эр), Berlinerin (эм) (Германаар) | blank_name_sec1 = ДНБ (нийт) | blank_info_sec1 = €155 тэрбум (2020) | blank1_name_sec1 = ДНБ нэг хүнд ноогдох | blank1_info_sec1 = €41,000 (2020) | blank2_name_sec2 = ХХИ (2018) | blank2_info_sec2 = 0.964
· 2-р байр | timezone1 = CET | utc_offset1 = +01:00 | timezone1_DST = CEST | utc_offset1_DST = +02:00 | blank_name_sec2 = GeoTLD | blank_info_sec2 = .berlin | website = | governing_body = Берлиний Төлөөлөгчдийн танхим | leader_title = Хотын захирагч | leader_party = СДН | leader_title2 = Бундесратын санал | leader_name2 = 4 (69-өөс) | leader_title3 = Бундестагын суудал | leader_name3 = 29 (736-аас) | leader_name = Франциска Гиффай | geocode = NUTS бүс: DE3 | area_code = 030 | registration_plate = B | iso_code = DE-BE | official_name =
Берлин () нь Германы нийслэл бөгөөд холбооны нэгдсэн 16 улсын нэг гэж тооцдог. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.
13-р зуунд Берлинийг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссийн Хант Улсын (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Ваймарын Бүгд Найрамдах Улсын (1919-1933), Гуравдугаар райхын (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлиний ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс эргэн нэгдсэний дараа дахин бүх Германы буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл болжээ.
Берлин хот нь дэлхийн улс төр, урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төвд тооцогдох хот юм. Мөн Европ тивийн агаар, төмөр замын тээвэр
Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг. Wikipedia-аас ирүүлсэн