Борис Пастернак

| төрсөн газар = Оросын эзэнт гүрэн, Москва | нас барсан огноо = | нас барсан газар = ЗХУ, ЗСБНХОУ, Переделкино | мэргэжил = яруу найрагч, зохиолч | гарал үүсэл = | яс үндэс = | иргэний харъяалал = ЗХУ | боловсрол = | төрөл = | субъект = | урсгал = | хамтрагч = | залгамжлагч = | шагналууд = | гарын үсэг = | вэбсайт = }} Борис Пастернак (орос. ''Бори́с Леони́дович Пастерна́к'', 1890 оны 2-р сарын 10-нд төрсөн- 1960 оны 5-р сарын 30-нд ЗХУ-ын Москва мужийн Переделкино тосгонд нас барсан) - Оросын яруу найрагч, зохиолч, орчуулагч байв.

1917 онд бичсэн анхны шүлгийн ном ''Миний эгч - Амьдрал'' нь 1922 онд Берлинд хэвлэгдсэн нь орос хэлээрх уран зохиол цуглуулагчдын чухал цуглуулгад тооцогдох болжээ. Пастернак Гёте, Фридрих Шиллер, Педро Калдерон де ла Барса, Уильям Шекспир нарын жүжгийн зохиолуудыг орос хэл рүү орчуулсан нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.

Пастернакийн хамгийн их шуугиан тарьсан бүтээл нь ''Живаго эмч'' (1945-1955) бөгөөд тус романдаа Пастернак 1905 оны Оросын хувьсгалаас Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн харуулсан байдаг. ''Живаго эмч'' романыг ЗХУ-ын эрх баригчид хэвлэхийг хориглосон ч Пастернак гар бичмэлээ нууцаар Итали руу илгээж хэвлүүлсэн юм. Борис Пастернакт 1958 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртээсэн ч энэ явдал Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын эсэргүүцэлтэй тулгарснаар Пастернак уг шагналаас татгалзсан билээ. Харин 1989 онд Б.Пастернакийн ууган хүү Евгений Пастернак уг шагналыг хүлээж авсан. ''Живаго эмч'' романыг сүүлд 2003 оноос Оросын дунд сургуулиудын уран зохиолын хичээл дээр судалдаг болжээ.

1912 онд Оросын Эзэн хааны Москвагийн их сургууль төгссөн. Дипломоо ирж аваагүй учраас сургуулийн архивт Диплом № 20974 хадаглагдаж байгаа ажээ. Wikipedia-аас ирүүлсэн
'Борис Пастернак' хайлтад зориулсан 4-н үр дүнгүүд 1 - 4-г харуулж байна, асуулгын хугацаа: 0.01s Үр дүнг сайжруулах
  1. 1
    Борис Пастернак
    Хэвлэсэн 1984
    Ном
  2. 2
    Борис Пастернак
    Хэвлэсэн 1990
    Ном
  3. 3
    Борис Пастернак
    Хэвлэсэн 1982
    Ном
  4. 4
    Борис Пастернак
    Хэвлэсэн 1982
    Ном