Герман

("Германчуудын дуу")
| image_map = | map_caption = | map_width = 250px | capital = Берлин) гэсэн тусгай цолтой ба зургаан яамны үндсэн байршил юм.}} | coordinates = | largest_city = capital | official_languages = Герман хэл}} | demonym = Германчууд | government_type = Холбооны парламентын бүгд найрамдах улс | leader_title1 = Ерөнхийлөгч | leader_name1 = Франк-Вальтер Штайнмайер | leader_title2 = Канцлер | leader_name2 = Олаф Шолц | legislature = Бундестаг, Бундесрат | area_km2 = 357,592 | area_footnote = | area_rank = 63 | area_sq_mi = 137,847 | percent_water = 1.27 (2015) | population_estimate = 84,270,625 | population_estimate_year = 2022 | population_estimate_rank = 19 | population_density_km2 = 232 | population_density_sq_mi = 601 | population_density_rank = 58 | GDP_PPP = $5.317 их наяд | GDP_PPP_rank = 5 | GDP_PPP_year = 2022 | GDP_PPP_per_capita = $63,835 | GDP_PPP_per_capita_rank = 18 | GDP_nominal = $4.031 их наяд | GDP_nominal_rank = 4 | GDP_nominal_year = 2022 | GDP_nominal_per_capita = $48,398 | GDP_nominal_per_capita_rank = 20 | Gini = 30.5 | Gini_year = 2020 | Gini_change = increase | Gini_ref = | Gini_rank = | HDI = 0.942 | HDI_year = 2021 | HDI_change = increase | HDI_ref = | HDI_rank = 9 | currency = Евро (€) | currency_code = EUR | time_zone = ТЕЦ | utc_offset = +1 | utc_offset_DST = +2 | time_zone_DST = ТЕЗЦ | cctld = .de | calling_code = +49 | today = | drives_on = Баруун }}
Герман (герман. ''Deutschland'' [] ), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (герман. ''Bundesrepublik Deutschland'') нь Төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцар, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Нидерланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд хэсгээрээ Хойд тэнгис, зүүн хойд нутгаараа Балтын тэнгисээр хүрээлүүлдэг. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй, 2023 оны байдлаар — 84,4 сая хүн амаараа Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадаадын оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.
Герман нь 16 улс нутгаас (''Bundesländer'') тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Парламент нь Бундестаг юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, "G 7" зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
Албан ёсны хэл нь -герман хэл. Мөнгөн тэмдэгт нь -евро. Wikipedia-аас ирүүлсэн