Карл Маркс

thumb|Карл Маркс Карл Хайнрих Маркс (; 1818 оны 5 дугаар сарын 5-нд Пруссийн Трир хотод төрж, 1883 оны 3 дугаар сарын 14-нд Британийн Лондон хотод нас барсан) нь XIX зууны философич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч байжээ. Түүнийг "Коммунизмын эцэг" хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв. Маркс нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсан ба түүхийн анализ хийснээрээ ч алдартай билээ. Түүний баримталж байсан үзэл бодол нь Коммунист Намын Тунхаг (1848) бүтээлийн "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." хэмээх эхний мөрөөс харагддаг. Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн адил дотоод шалтгаануудын улмаас сүйрнэ хэмээн үздэг байв.

Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Оросын Октябрийн хувсгалын марксист большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. Wikipedia-аас ирүүлсэн
'Маркс, Карл' хайлтад зориулсан 3-н үр дүнгүүд 1 - 3-г харуулж байна, асуулгын хугацаа: 0.01s Үр дүнг сайжруулах
  1. 1
    Маркс, Карл
    Хэвлэсэн 1988
    Ном
  2. 2
    Ном
  3. 3
    Ном