Мохаммед Али
|төрсөн_огноо = 1942 оны 1 сарын 17 |төрсөн_газар = Луисвилль, Кентакки |нас_барсан_огноо= 2016 оны 6 сарын 3 |нас_барсан_газар= Скоттсдейл, Аризона |стиль = зүүн талын өрөлттэй |нийт = 61 |ялалт = 56 |ялагдал = 5 |тэнцээ = |тоглоогүй = |нокаут = 37 }} Мохаммед Али (, хуучин нэр нь Бага Кассиус Марселлус Клэй ''Cassius Marcellus Clay, Jr.''; * 1942 оны 1 сарын 17-нд төрсөн, † 2016 оны 6 сарын 3) нь Америкийн Нэгдсэн Улсын боксчин, Дэлхийн хүнд жингийн аварга цолыг 3 удаа хүртэж, бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж нийтэд үнэлэгддэг тамирчин юм. Сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод аваргалжээ.Кассиус Клэй гэдэг нэртэй байсан тэрээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольжээ. 1967 онд Али шашин шүтлэгийнхээ улмаас Вьетнамын дайныг эсэргүүцэн, Америкийн армид алба хаахыг татгалзсан боловч үүнийхээ төлөө баривчлагдан, боксын цол хэргэмүүдээ, тоглох эрх буюу лицензээ ч хураалгажээ. Хэдий шоронд ороогүй боловч түүний заргыг АНУ-ын Дээд Шүүхээс хүлээн авч зөвтгөх хүртэл 4 жил орчим рингэн дээр гарч чадаагүй.
"Хамгийн агуу" гэж хочлогддог байсан Али боксын түүхэнд бичигдсэн хэд хэдэн тоглолтод оролцсон. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд нийт 61 тоглолт хийснээс 56 ялж (үүнээс 37 нь нокаутаар), 5 ялагдсан амжилт үзүүлжээ. Зодог тайлсныхаа дараа тэрбээр Паркинсоны өвчнөөр өвчилсөн. 1999 онд Алиг "Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл, Би-Би-Си телевиз ''Зууны шилдэг тамирчин''-аар өргөмжилжээ. Wikipedia-аас ирүүлсэн