Нацумэ Сосэки
thumb|Нацумэ Сосэки Нацумэ Кинноскэ (япон. 夏目 金之助 ''Нацумэ Кинносукэ'', 1867 оны 2 дугаар сарын 9-нд ЯпонНацүмэ 1867 оны хоёрдугаар сарын 9-нд айлын 6 дахь хүү болж төржээ. Феодалын дэглэмийн үед эцэг нь Эдо (орчин үеийн Токио) хотын нэгэн нийгэмлэгийн ахлагч "нануши" хэмээх удамшлын албан тушаалыг хашиж байжээ. Энэ албан тушаал орлого сайтай байсан боловч 1867-1868 оны хувьсгалын дараа эцэг нь шинэ дэг журамд дасан зохицож чадаагүй тул гэр бүл нь ядуурчээ.
Өндөр настай эцэг, эх нь хүүхэдтэй болохыг хүсээгүй байсан тул түүнийг төрөхөд айлд өргүүлсэн байна. Кинносүкэ хүүг өргөж авсан хосууд хэдэн жилийн дараа салж, эцэг, эх нь хүүгээ буцааж авахаас өөр аргагүйд хүржээ. Тэдний хувьд тэр хүсээгүй хүүхэд байсан юм.
1890 онд тэрээр Японы Эзэн хааны Их сургуулийн хүмүүнлэгийн тэнхимийн англи хэлний уран зохиолын ангид (дараа нь Токиогийн Эзэн хааны их сургууль), 1893 онд тус их сургуулийнхаа аспирантурт элсэн орж сурчээ. Сургуулиа төгсөөд эхлээд Токиод дараа нь хөдөө дунд сургуульд англи хэл зааж байсан байна.
1900 онд тэрээр Англи руу хэл суралцахаар яваад 1903 онд буцаж ирээд Токиогийн Их сургуульд үргэлжлүүлэн багшилжээ.
1905 онд 38 настайдаа тэрээр өөрийн анхны «Таны хичээнгүй муур зарц» романаа бичжээ.
Сүүлд Их сургуульд багшилах ажлаа орхиж «Асахи» сонины газар ажилд орж романаа бичиж эхэлжээ.
Түүний зохиолуудыг сүүлд маш олон хэл рүү орчуулсан байдаг юм. Wikipedia-аас ирүүлсэн