Орос

| image_flag = Flag of Russia.svg | flag_type = Төрийн далбаа | image_coat = Coat of Arms of the Russian Federation.svg | symbol_type = Сүлд | national_anthem =
}}
"Оросын Холбооны Улсын төрийн дуулал" | image_map = 2022 онд хэсэгчлэн эзлэгдсэн ч Орос өөртөө нэгтгэсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд нь, олон улс мөн Украины нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байна. Хамгийн өмнөд Курилийн арлууд нь дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-д эзлэгдсэнээс хойш Япон улстай газар нутгийн маргаантай байсаар ирсэн.}}||Бүс нутгийг шошготойгоор харуулах|default=1}} | map_caption = | capital = Москва | coordinates = | largest_city = capital | languages_type = Албан ёсны ба үндэсний хэл | languages = Орос хэл | languages2_type = | languages2 = Оросын хэлнүүд § Албан ёсны хэлнүүд | ethnic_groups = | ethnic_groups_year = 2021, Крымыг оруулан | ethnic_groups_ref = | demonym = Оросууд | government_type = Авторитар дарангуйлал дор холбооны хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс | leader_title1 = Ерөнхийлөгч | leader_name1 = Владимир Путин | leader_title2 = Ерөнхий Сайд | leader_name2 = Михаил Мишустин | legislature = Холбооны Хурал | upper_house = Холбооны Зөвлөл | lower_house = Төрийн Дум | sovereignty_type = Түүх | established_event1 = | established_date1 = 879 | established_event2 = | established_date2 = 1157 | established_event3 = Москвагийн Их Вант Улс | established_date3 = 1263 | established_event4 = Оросын Царьт Улс | established_date4 = 1 сарын 16, 1547 он | established_event5 = Оросын эзэнт гүрэн | established_date5 = 11 сарын 2, 1721 он | established_event6 = | established_date6 = 3 сарын 15, 1917 он | established_event7 = | established_date7 = 12 сарын 30, 1922 он | established_event8 = | established_date8 = 6 сарын 12, 1990 он | established_event9 = | established_date9 = 12 сарын 12, 1991 он | established_event10 = Одоогийн үндсэн хууль | established_date10 = 12 сарын 12, 1993 он | established_event11 = Холбооны Улсыг байгуулсан | established_date11 = 12 сарын 8, 1999 он | area_km2 = 17,098,246 | area_footnote = (олон улсын хүлээн зөвшөөрсөн газар нутаг) (нэхэмжилсэн газар нутгийг тооцвол) | area_rank = 1 | percent_water = 13 (намгийг тооцвол) | population_estimate = 147,182,123 (2021 тооллого) * }} * 144,699,673 * (Крамыг оруулаагүй)}} | population_estimate_year = 2022 | population_estimate_rank = 9 | population_density_km2 = 8.4 | population_density_sq_mi = 21.5 | population_density_rank = 181 | GDP_PPP = $4.771 их наяд | GDP_PPP_year = 2022 | GDP_PPP_rank = | GDP_PPP_per_capita = $33,263 | GDP_PPP_per_capita_rank = | GDP_nominal = $2.215 их наяд | GDP_nominal_year = 2022 | GDP_nominal_rank = | GDP_nominal_per_capita = $15,444 | GDP_nominal_per_capita_rank = | Gini = 36.0 | Gini_year = 2020 | Gini_change = decrease | Gini_ref = | HDI = 0.822 | HDI_year = 2021 | HDI_change = increase | HDI_ref = | HDI_rank = 52 | currency = Рубль () | currency_code = RUB | utc_offset = +2 - +12 | drives_on = баруун | calling_code = +7 | cctld = | religion_year = 2012 | religion_ref = | religion = * 47.4% Христийн шашин ** 41% Үнэн Алдартны Сүм ** 6.4% бусад христийн урсгал |38.2% Шашингүй|6.5% Ислам|2.4% бусад (Буддизмыг оруулан)|5.5% хариулаагүй}} }}

Орос улс (орос. '')'', албан ёсоор Оросын Холбооны Улс (товчоор ОХУ, орос. Российская Федерация) нь хойд Евразийн улс юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс. Энэхүү улсын холбооны бүрэлдэхүүн нь найман холбооны тойрог ба 85 холбооны байгууламжаас бүрдэнэ. Оросын Холбооны Улс нь өргөн уудам нутагтай бөгөөд тус улсын үндсэн нутаг дэвсгэртэй хиллэх улсуудыг цагийн зүүний дагуу нэрлэвэл Умард Солонгос, Хятад, Монгол, Казахстан, Азербайжан, Гүрж, Украин, Беларусь, Латви, Эстони, Финланд, Норвеги зэрэг болно. Харин Оросын эксклав буюу эх нутгаасаа тусдаа салангид орших Калининград мужтай нь Литва ба Польш улс хиллэдэг. Мөн зүүн умард хэсгээрээ далайгаар Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужтай хиллэлдэг бөгөөд Швед, Дани, Турк, Япон улстай далайгаар мөн ойр хил залгадаг байна.

Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, хүн амын тоогоороо 8 дугаарт ордог, нийт 143 сая хүнтэй улс юм. Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсээр хуваагддаг, байгаль, газрын тогтоц олон төрлөөс бүрддэг уудам их нутагтай болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлдэг байна.

862 онд оросын анхны төрт улс Русь Новгородод байгуулагдаж удалгүй 882 онд Киев рүү шилжив. Оросууд 988 оноос Христийн шашны нэгэн урсгал болох Үнэн алдартны шашинд сүсэглэсэн дагаж ирсэн түүхтэй. 13 дугаар зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн Русь улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын эрхэнд орж албат, гувчуур төлөгч болцгоосон юм. Москвагийн вант улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтносон гэж үздэг байна. Түүнээс хойш 15-р зуунаас газар нутгаа тэлэх бодлого баримталж байжээ. Хожим 17-18 дугаар зуунд дорно зүгт Үнэн алдартны шашинаа дэлгэрүүлэн түгээх замаар шинэ газар байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх зэрэг нэрийдлээр Оросын Хаант Улс нь Польшоос Аляска хүртэл газар нутаг тэлжээ.

1917 оны 10-р сарын коммунист Октябрийн хувьсгалаар Хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол нэгтгэх үндсэн улс нь Орос байв. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ялалт байгуулсан холбоотнуудын нэг болж нэр хүндээ өсгөсөн байна. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн.

1991 оны ЗХУ задран бутарсанаар бусад бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсууд тусгаар улс болоход Оросын Холбооны Улс байгуулагдаж олон улсын эрх зүйн хувьд хуучин ЗХУ-ын залгамж халааг албан ёсоор авч үлдсэн улс болсон юм.

Эдүгээ Орос нь худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээгээр дэлхийд 6-д, нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүй байдлын Зөвлөлийн Байнгын 5 гишүүн орнуудын нэг, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий том гүрэн юм.

2014 онд Украины Крымын хойгийг эзлэн авч дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч хориг тавиулаад байгаа улс юм. Wikipedia-аас ирүүлсэн
'Орос' хайлтад зориулсан 12-н үр дүнгүүд 1 - 12-г харуулж байна, асуулгын хугацаа: 0.01s Үр дүнг сайжруулах
  1. 1
    Мішень Р., Орос Я.
    Хэвлэсэн 1991
    Ном
  2. 2
    Пантин И.К. и др
    Хэвлэсэн 1986
    “…Орос…”
    Ном
  3. 3
    Хэвлэсэн 1964
    “…Орос…”
    Ном
  4. 4
    Ринчен Б.
    Хэвлэсэн 1953
    “…Орос хэл судлагчийн номын сан…”
    Үл мэдэгдэх
  5. 5
    Хэвлэсэн 2017
    “…Монгол Орос Хятадын археологийн форум…”
    Ном
  6. 6
    Хэвлэсэн 1995
    “…МУҮИС., ОУХДС., Орос-Слав судлалын тэнхим…”
    Үл мэдэгдэх
  7. 7
    Батчулуун Д.
    Хэвлэсэн 2011
    “…Ховд Их Сургууль Орос Англи хэлний тэнхим…”
    Ном
  8. 8
    Одонтуяа Л.
    Хэвлэсэн 1997
    “…ОУХС-Орос хэлний танхим Монгол Улсын Их Сургууль…”
    Дипломын ажил Ном
  9. 9
    Хэвлэсэн 1971
    “…ЗСБНХУ-ын Соёлын яам ХБН Орос улсын соёлын яам…”
    Үл мэдэгдэх
  10. 10
    Адъяа О.
    Хэвлэсэн 1996
    “…., Олон улсын харилцааны дээд сургууль. Орос хэлний тэнхим…”
    Үл мэдэгдэх
  11. 11
    Майский И.
    Хэвлэсэн 2000
    “…1921 оны монгол ардын хувьсгалын 80 жилийн ойд зориуан орос хэлнээс анх удаа монголчлов…”
    Үл мэдэгдэх
  12. 12
    Хэвлэсэн 1994
    “…Монгол Улсын Үндэсний Их Сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль, Орос-слав судлалын төв…”
    Үл мэдэгдэх