Пловдив

Пловдив () нь Болгартаа нийслэл Софийн дараа орох 2 дахь том хот бөгөөд 380,638 оршин суугчтай. 6,000 гаруй жилийн түүхтэй тус хот нь хүн төрөлхтний хамгийн урт түүхтэй хотуудын нэг болно. Эрт цагт ''Филиппоуполис'' гэгддэг байсан тус хот нь өдгөө Болгарын өмнөд хэсэг дэх Пловдив мужийн засаг захиргааны төв бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (Пловдив, Марица, Родопи). Болгар улсын эдийн засаг, зам тээвэр, соёл боловсролын чухал төв юм.

Пловдив хотын байгаа газарт Эртний Ромын хот байгуулагдахаас өмнө Фракийн суурин байжээ. Дундад зууны үед стратегийн чухал байрлалтай байсан тул Византийн Эзэнт Гүрэн, Болгарын Хаант Улсын хооронд шилжиж ирэв. 14-р зуунд Османы захиргаанд оржээ. 1878 онд Пловдив нь Османы эзэнт гүрний автономит бүс болох Зүүн Румелийн нийслэл болж, улмаар 1885 онд Болгар улс нэгдэхэд Болгарын Вант Улсын бүрэлдэхүүнд багтсан байна.

Пловдив хот нь Пловдивын тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт, Марица голын хоёр эрэгт оршино. Зарим нь 250 метрээс ч дээш өндөртэй, сиенитэн чулуулаг бүхий долоон толгой дээр байгуулагдсан тул Болгарчууд "Долоон толгойн хот" гэж нэрлэх нь бий. Wikipedia-аас ирүүлсэн
'Пловдив' хайлтад зориулсан 2-н үр дүнгүүд 1 - 2-г харуулж байна, асуулгын хугацаа: 0.01s Үр дүнг сайжруулах
  1. 1
    Мале-Жорис Ф.
    Хэвлэсэн 1855
    “…Пловдив…”
    Ном
  2. 2
    Моравия А.
    Хэвлэсэн 1975
    “…Пловдив…”
    Ном