Сунь Ятсен
thumb|200px|right|Сун ЯтсэнСунь Ятсен (; , англи. ''Sun Yat-sen'') (1866 оны 11-р сарын 12-нд төрсөн- 1925 оны 3-р сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч. Суны удмын нэр нь Сун Дэминг (кантон хэлээр: Syūn Dāk-mìhng; 孫德明) гэдэг байв. Хүүхэд байхдаа түүний сүүний нэрийг Дай Цэун (Dai-jeuhng; 帝象) гэдэг байжээ.
Сунь 1911 оны 10-р сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хувьсгалч. 1912 онд Дундад Иргэн Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд улс төрийн Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байжээ. Сунь эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.
Сунь Ятсен орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Синхайн хувьсгал зохион байгуулж амжилт олсны дараа Сунь шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сунь нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь ''Ард түмний гурван зарчим'' хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).
1924 оны сүүлээр Сунь Ятсен мужуудын цэргийн удирдагчидтай хэлэлцээр хийх найдлагатайгаар Умард Хятад руу аялалд гарсан боловч аяллын явцад хүндээр өвчилсөн байна. Сунь Ятсен 1925 оны 3-р сарын 12-нд түүний зохион байгуулсан "Умард аялал" эхлэхээс нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар нас барсан нь улс орноо нэгтгэх мөрөөдлөө бараг биелүүлсэн гэж үздэг. Түүнийг нас барсаны дараа Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул 1940 онд "Үндэсний эцэг" гэх цол өгчээ. Wikipedia-аас ирүүлсэн