Шри Шри Рави Шанкар
Шри Шри Рави Шанкар хэмээн олон түмэнд танигдсан
Рави Шанкар (Англи хэл. ''Sri Sri Ravi Shankar'', Тамил хэл. ஸ்ரீ ஸ்ரீ ரவி ஷங்கர்; ) 1956 оны 05 дугаар сарын 13-нд
Энэтхэг-ийн
Тамил Наду мужид төрсөн. Түүнийг (хүндэтгэн)
Шри Шри буюу
Гуружи эсвэл Гурудэв хэмээн дууддаг. Тэрбээр
"Амьдрах урлаг сан" олон улсын байгууллагыг 1981 онд байгуулсан бөгөөд уг байгууллага нь хувь хүний стрессийг тайлж, нийгмийн асуудал бэрхшээл, цаашлаад хүчирхийллийг бууруулахад чиглэдэг. Энэтхэг улсын ерөнхийлөгчөөс 1986 онд Йогийн дээд цол (Yoga Shiromani)-ыг хүртэж байсан эрхэм 1997 онд Женев төвтэй буяны '
Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци'-ийг байгуулсан ба уг ТББ нь дэлхийн нийтэд хүмүүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тусламж, буяны үйлс мөн хөдөөгийн хөгжил зэрэгт анхаардаг. Түүний тусалж үйлчлэх буяны үйлсийг нь үнэлж
Энэтхэг,
Перу,
Колумби,
Парагвай зэрэг орны дээд одон медалиар шагнаж байсан. 2016 оны 1 дүгээр сард тэрбээр Энэтхэг улсын Засгийн газрын "
Padma Vibhushan" цолоор шагнуулсан.
Wikipedia-аас ирүүлсэн
-
1
-
2