| Примечание: | Хөтаогийн газарзүйн танилцуулга Ян Жян (Дай Чин улс), Дай Чин улсын үеийн хэвлэл (1857) "Хөтаогийн газарзүйн танилцуулга" хэмээх энэ номын агуулгыг "Яншуй жэнжи" хэмээх судраас нилээн их хэмжээгээр авч ашиглаж бичсэн. Хятадаар Хөтөо монголоор Хатан голын бор тохой гэдэг энэ өргөн уудам нутаг орны Шаанси мужийн нутаг дахь хэсгийн газрын зураг таниулга, эртний Цин улсын үеийн, Хан улсын үеийн, Зин, Вэй, Жоу улсын үеийн, Сүй, Тан улсын үеийн, Сүн улсын үеийн, Алтан, Их Монгол улсын үе, Дай Мин улсын үе, Дай Чин улсын үеийн гэж ангилсан газрын зураг, холбогдох тайлбар өгүүлэмжүүд бий. Эдгээр газрын зургуудыг дан өнгөөр зураасан зургийн хэлбэрээр зурсан. Дээр нь хуудасны дээд талыг хойд зүг болгосон, газрын зургууд дээр тухайн цаг үеийн холбогдох нэр усыг нь бичжээ. |