Item Description: | Өрнө зүгт зорчсон тэмдэглэлийн нэмэлт цохолбор Елюй Чуцай (Их Монгол улс), Ли Вен Тений тайлбар (Дай Чин улс), гар ноорог Их Монгол улсын мэргэн сайд Елүй Чуцайн найруулан бичсэн энэхүү " Өрнө зүгт зорчсон тэмдэглэл" хэмээх 1 бүлэг, 1 дэвтэр буй. Тэрбээр Их Монгол улсын Тайзу Чингис хааны 19 дүгээр онд их хааныг бараалан Энэтхэг оронд хүрсэн хүн. Өрнө зүгт хийсэн их аян дайнд тийн оролцож явах замдаа болсон аливаа хэрэг явдлыг тэмдэглэн бичсэн. Эх судар өдгөө хадгалагдаж үлдээгүй, Дадэгийн онуудад Зядин нутгийн сургуулийн номч багш Чөн Рузы гэгч хуулж эмхэтгэсэн. Өдгөө ашиглаж хэвлэдэг эх нь энэ мөн. Ли Вэнтен бээр энэ эхийг ашиглан хэвлүүлжээ. |